“Цахим Өртөө Сүлжээ"-ний 20 жилийн ойг тохиолдуулан зарлагдсан Цахим Өртөө – Монгол Улсын Их Сургуулийн нэрэмжит Монгол туургатан оюутны тэтгэлэг 2019-2024 хөтөлбөрт түрүүлсэн залуусын нэрсийг зарлахдаа таатай байна.
Цахим Өртөө (Англиар Tsahim Urtuu) нь дэлхийгээр тархсан Монголчуудыг хамарсан байгууллага юм. Анх 1999 оны тавдугаар сарын 31-нд Mongol.net нэртэйгээр, Сан Францискогоос Ш.Баатар, Лондонгоос Д.Цэрэнбат, Токиогоос М.Сугар-Эрдэнэ нарын 24 гишүүнтэйгээр байгуулагдаж, Герман улсад улс төрийн ухаанаар мастерт суралцаж байсан Я.Бямбабаяр анхны имэйл бичиж байжээ.
Цахим Өртөөний гишүүд сайн дураараа хоорондоо нэгдэж Монгол орон, Монголчууд, дэлхийн монгол угсаатнуудын хөгжил дэвшлийн төлөө үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууд, монгол угсаатнуудын уулзах цэг, тэдний төлөөлөл болон ажиллахын тулд 2005 онд Цахим Өртөө Холбоо Төрийн Бус Байгууллагыг үүсгэн байгуулсан юм.
Нийгмийн үнэ цэнэ бий болгох санаа, шийдлүүд; тэдгээр нь хаанаас гарсанаас үл хамаарсан үйл явц, өрнөлд анхаарна.
Харилцан итгэлцэл төрүүлэх, ажил хэргийн бодит яриа өрнүүлэх, хязгаарлагдмал хугацаанд бусад мэргэжилтнүүдтэй ойлголцон хамтрах боломж олгоно.
Баялаг бүтээх, шударга хандах, аливаа зүйлийн ёс зүйн ач холбогдолыг золиослолгүйгээр урт хугацаанд орших чадвар сууна.
Монгол Улсад Интернэт хөгжиж эхэлсэн цаг үетэй өртөөчдийн эхлэл давхацдаг. Юун фэйсбүүк, юун твитер, бараг юун гүүгл гэж болох урт хугацааны нөхөрлөл.
Дэлхий даяар тархан суугаа монголчууд, монгол угсаатан, монголч түмний мэдлэг туршлага, мэдээлэл солилцооны гүүр болж, тэдний нөөц бололцоог нэгтгэн, эх орондоо чинээлэг хангалуун, сэтгэл дүүрэн үеийн үед амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд манлайлж оролцоно.
Гадаадад суралцаж, ажиллаж, амьдарч, аялж явсан мянга мянган залуус хоорондоо танилцаж, мэдлэг мэдээлэл, туршлагаа солилцож эх оронтойгоо холбоотой байж, хөгжил дэвшлийн агуулга, үр ашгийн талаар үй олон тус дэмийг эх нутгийн зүг залсаар...
“Tsahim 20: Moving forward” zoom meeting буюу өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ харах зорилготой бүх...
Board Meeting Notes:Богинохон хугацаанд үр дүнтэй уулзалт хийлээ. Үндсэндээ хоёр зүйлийг ярилцаж...
Бидний дотнын анд, Цахим өртөө холбооны гишүүн Ганбатын СОЛОНГО нь 2020 оны 12-р сарын 21ний өдөр хүнд...
Цахим Өртөө Холбоо Британи дах Монголчуудтай хамтран “Монгол орны хөгжилд” чуулга уулзалтыг 2005...
Өртөөчид хаанаас ч, хэзээ ч буюу цаг хугацаа, орон зайгаар хязгаарлагдахгүй. Та өөрийнхөө мөрөөдлийг дараагийн түвшинд гаргамаар байна уу?
Газар газраас цугласан хамгийн гоё найзууд бол өртөөчид. Бидэнтэй хамтадаа та өөрийнхөө чадварыг дараагийн шатанд гаргахад бэлэн үү?