2022 оны долдугаар сарын гуравны Бямба гарагт Улаанбатаар хотноо МУИС-н номын сангийн хүндэтгэлийн танхимд зохион байгуулагдах 17-р чуулган нь “Хилийн чанад дахь Монголчуудын Технологийн Чуулган” сэдвийн дор зохион байгуулагдана. Энэ удаагийн чуулганаар мэдээлэл техонолгийн чиглэлээр гадаад, дотоодод ажилллаж суралцаж буй мэргэжил нэгт залуус оролцож энэ салбарын хүрээн дэх
- Төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагаа,
- Хилийн чанад дахь Монголчууд төрийн үйлчилгээг онлайн хэлбэрээр авахад тулгарч буй бэрхшээл ба боломжууд,
- Өгөгдлийн засаглал ба тусгаар тогтнол,
- Мэдээллийн аюулгүй байдал
- Технологийн салбар дахь хүний нөөцийн асуудлууд сэдвүүдээр санал бодлоо солилцоно.
Монгол орны хөгжилд чуулган нь Цахим Өртөө сүлжээний гишүүд, Британи дахь монголчуудын санаачлагаар 2005 онд анх зохион байгуулагдсан, хөгжингүй орнуудад ажиллаж суралцагч Монголчууд, Монголч түмний оюуны хөрөнгө оруулалтыг Монголын хөгжил дэвшилд үр өгөөжтэй нэвтрүүлэх тогтолцоог бүрдүүлэх, бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой жил бүр зохион байгуулагддаг уламжлалт арга хэмжээ юм.
Энэ жилийн чуулганы хувьд Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулганы нэг хэсэг болон хийгдэж буйгаараа онцлог болж байна.
Өмнөх 16 удаагийн чуулганд Австрали, АНУ, Белги, БНСУ, БНХАУ, Герман, Голланд, Канад, Их Британи, Ирланд, Монгол, ОХУ, Польш, Португаль, Тайланд, Унгар, Финланд, Франц, Швед, Япон зэрэг улс орнуудад ажиллаж суралцагч 300 гаруй Монголчууд болон Монголыг сонирхогч гадаадын иргэд илтгэлээрээ оролцжээ. Эдгээрийн 70 гаруй хувь нь мэргэжлийн салбартаа докторын, 50 орчим хувь нь магистрын зэрэгтэй байгаа нь чуулганд оролцогчдын оюуны чадамжийг харуулна. Мөн чуулганд оролцогсодын ихэнх нь эх орондоо эргэн очиж өөрсдийн мэргэжлийн салбартаа амжилттай ажиллаж бүтээж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулан явааг дуулгахад таатай байна. Өмнөх чуулгануудын талаархи мэдээллийг www.md-forum.org хуудаснаас авч болно.
Энэ удаагийн чуулганы ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож буй Гэрэгэ систем, LIME, Финекс, хамтран ажиллагч iLease компаниудад гүнээ талархаж байна.
17-р чуулганыг зохион байгуулах баг
Цахим Өртөө Холбоо