1999 онд танилцаж нөхөрлөсөн Цахим өртөөнийхөнтэйгээ олон ажил хийж иржээ. Энэ дундаас хамтдаа гаргасан 4 ном их эрхэм санагдах: Интернэт хэрэглэгчийн гарын авлага (2007 он. Чимэгэ апп хийсэн Badral Sanlig, Бат-Орших, Саруултуяа, Amarbat Pashka, Amar Jargal нарын IT акулуудын хамт), Карьер хөгжлийн гарын авлага (2012 он. Цахим өртөө дээд сургууль), Могол угсаатныг сурвалжилсан нь (2011 он. Пүрэвсүрэнгийн Наранбаяр-ын орчуулга, Baasandorj Namnansuren ах минь санхүүжүүлж байсан). Түүнчлэн Ажиа гэгээний намтар Цагийг бэлгэдэгч наран чөлөө номыг мөн л Цахим Өртөөний акулууд болох Shirchin Baatar, Bataa Tserenbat, Мягмар Саруул-Эрдэнэ, Баасангийн Наминчимэд ах нартай 2009 онд орчуулж гаргаж байсан нь миний 20-иод насны хамгийн дурсгалтай мөчүүд болж үлджээ.
Оршил: Нийгэм, улстөрийн chaos үргэлжилсэн он жилүүдэд нийгмийг соён гэгээрүүлэх үйлсийг огтхон ч зогсоож болохгүй, үүний төлөө алхам алхамаар жаахан ч гэсэн нэмэр болох ажил хийх ёстой гэж би боддог. Тэртусмаа COVID-19 lockdown давхардсан энэ үест 2010 онд эхлүүлсэн Injinash Publishing-ийн хэвлэн нийтлэх ажлаа үргэлжлүүлэх нь чухал аж. Ингээд хавраас хойш миний бие бараг өдөр бүр 10+ цаг сууж үр бүтээлтэй, маш их кайфтай ажиллаж байна. Бүр кино зохиол хүртэл оролдож эхэллээ. Хавар эхлүүлсэн Injinash Publishing –ийн Injinash Kids imprint маань Pan MacMillan-aaс эрхийг нь авсан Хүүхдийн ШУ, танин мэдэхүйн I wonder why - СОНИУЧХАН цуврал 10 номын орчуулгын ард гарч сүүлийн 5 нь хэвлэлээс гарах шатанд байна. Хүүхдүүддээ зориулж гаргасан ч бүх аймаг, алслагдмал сургуулийн номын санд дараагийн 5 жилийн турш түгээн хүргэнэ.
Бодлогоор Injinash - Суутнууд цуврал эхлүүлсэн. Эхний нь Marshall Cavendish-аас эрхийг нь авсан Conversations with Lee Kuan Yew - Citizen Singapore: How to build a Nation (Сингапурын эцэг Ли Куан Ю - Улс үндэстнээ цогцлоосон нь) номын орчуулгах ажил эхэлсэн. Номын орчуулгыг саяхан байгуулагдсан СИГМА – Сингапурт Төгсөгчдийн холбооны 5 хүний орчуулгын баг ажилдаа ороод байна. 12 сарын сүүлээр эхний драфт гарна. Азийн эдийн засаг, цагаан захны гэмт хэрэг гм скандалтай цувралууд бас явж байна. Бас нэг сэдэв нь хот хөгжлийн сэдэв. Jane Jacobs‑ийн бүтээлүүдийг орчуулах ажил бэлтгэл шатандаа явна.
САНАЛ БОЛГОХ НЬ: Дэлхий даяар lockdown болсон энэ үед цаг завгүй анд нар маань бас гэр зуур, над шиг ном орчуулах завтай байх юм болов уу гэж бодогдох. Иймээс Цахим өртөөний 10+ орчим анд нийлж нэгэн сонгодог бүтээл, эрин зууны шилдэг намтар бичлэгт зүй ёсоор тооцогддог 1974 онд хэвлэгдсэн The Power Broker - Robert Moses and the Fall of New York номыг хамтран орчуулж, нэг насны бүтээл хамтдаа гаргах санал тавьж байна. Зохиогч Robert A. Caro бол (АНУ-д байгаа андууд бол сайн мэдэх байх) Pulitzer Prize 2 удаа хүртсэн алдар суугаа мандуулсан biographer (АНУ-ын ерөнхийлөгч Lyndon Johnson-ын намтрыг бас бичсэн) хүн. Tэрээр нэг хүний намтар бичих гэж 10, 20 жил зардаг. Энэ хүний 2 ч бүтээлийг Injinash Publishing эрхлэн хэвлэхээр зэхэж байна. Ноднин Канадад 3 сар байхдаа хот төлөвлөлт, хот хөгжүүлэлтийн тухай судалгаа хийж, Улаанбаатарын mismanagement‑ийг засах хүсэлдээ автахдаа анх танилцсан тус номын гол баатар Robert Moses бол Нью-Йорк хотын захиргаанд бүх насаараа ажиллаж, өнөөгийн гайхамшигт бүтээн байгуулалт, паркууд, гүүрүүдийг барьж, өнөөгийн түвшинд хүргэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн, айхтар улстөрч, овжин эр. Америкийн түүхэн дэх тун controversial figure тэрээр сайн муу бүгдийг хийсэн. Гэхдээ тэр нэг л зүйлд үнэнч байсан. Нью-Йорк хотод! 1250 хуудастай 684,702 үгтэй энэ ном бол дундаж номоос 3-4 дахин зузаан. Гэхдээ үнэхээр цаглашгүй түүхэн бүтээл билээ. Сонирхсон хүмүүс рүү би PDF номыг нь илгээж болно.
Ойролцоогоор 8-10 хүн орчуулж байж ард нь гарна (хүн бүрийн цагийн боломжийг харгалзаж, ажлын хажуугаар хийж болохоор тооцвол). Нэгэнт олон хүний орчуулга тул редакторын ажилд 2 мэргэжлийн хүн, ерөнхий редактораар миний бие ажиллаж болно. Би өөрөө орчуулаад эхэлсэн байгаа.
Туршлагаас харахад ном нь хамт олныг нэгтгэдэг, хамтын бүтээл гэдэг утгаараа дурсгалтай, бас түүнчлэн манай холбооны зорилгод нийцсэн сайн team work болно гэж үзэв.
o Ном орчуулсан хүмүүс урамшуулал авна.
o Номоос тодорхой орлого олж Цахим өртөөний ойр зуур ү/а-д зарцуулах фонд гарч болно.
o Номын нээлтийг онлайнаар хийж, Цахим өртөө чөлөөт ярилцлага public-т хийж, Цахимын ү/а-г сурталчлах гм. хийх event, ярих суурь сэдэв болно г.м дурдаад байвал маш их domino effect үүснэ.
Энэ номыг орчуулах passion бүхий хүмүүс байвал Цахим өртөө Холбоо, Injinash Publishing-ийн хамтын бүтээл болгож болж байна оо.
Тавигдах үндсэн 3 шаардлага:
- Бичгийн орчуулга хийж байсан ТУРШЛАГА (Хүн болгон орчуулга хийж чадна, гэхдээ non-fiction орчуулах, найруулах, үг оноох гэдэг бол тусдаа чадвар, туршлага шаарддаг)
- Aнгли хэлнээс гадна Монгол хэлний бичгийн чадвар сайтай байх.
- Цаг хугацааны хувьд 2021.04.31-с өмнө өөрт ногдсон орчуулгаа дуусгах боломжтой байх.
Номд бусад олон хүн оролцоно. Номыг орчуулах, редакторлах, хянах, хэвлүүлэх, түгээх, сурталчлах, зарах, хандив босгох г.м stage болгонд гишүүдийн оролцоо чухал.
Үүний тул ёсолсон,
Д.Сайнбаяр 2020.12.06