Сайн байна уу? Та бүхэнд хаврын эхэн сарын хамгийн анхны өдрийн мэндийг хүргэе. Цахим Өртөө ТББ-н ТУЗ-н хурлын батлагдсан төлөвлөгөөний дагуу 2-р сард хийхээр төлөвлөсөн бүх арга хэмжээгээ амжилттайгаар зохион байгуулж дууссан тул ийнхүү та бүхэндээ 2-р сарын тайланг танилцуулж байна.

2022 оны 1-р сарын 28-ний өдөр УЗ-н хурал болж 2022 оны төлөвлөгөөг батлан гаргасан. 2-р сарын хамгийн эхний зохион байгуулсан үйл ажиллагаа бол 2-р сарын 12-нд болсон “Tango Night” байсан ч харамсалтайгаар Танго Найтийн ирц, оролцоо маш муу байсан. Цаашдаа зохион байгуулж буй үйл ажиллагаануудад идэвхтэй байгаасаа гэж хүсэж байна.

Танго үдшийн дараагаар Цахим Цасны баярыг Энхжаргал эгч, Энхүүш захирал, Энхтуяа эгчийн тусламжтайгаар Farmhouse гэх гайхалтай сайхан газар ирц сайн амжилттай зохион байгуулсан. Навч ногоогоор дүүрсэн тэрэлжийн Farmhouse retreat яг л Тайландад байгаа юм шиг халуун дулаан эко уур амьсгалаараа өвлийн хүйтэн жаврыг хэсэгхэн хугацаанд ч болов мартагдуулж чадсан шүү.

Эцэст нь бид бүхний хамгийн чухал ажил байсан Ногалаг 2 сардаа багтаан Монголд авчирсан. Их ч ажиллагаатай, байнгын анхаарал шаардсан ажил байлаа. Гэхдээ та бүхнийхээ тусламжтайгаар ОХУ, Украйн хоорондын асуудал хурцдхаас өмнө ашгүй Монголдоо аваад ирсэн. Одоо хичээлдээ танхимаар яваад дотуур байрандаа бас тухтай сайхан байгаа. Өнгөрсөн долоо хоногт Ногала-тай өдрийн хоолоор уулзаж одоогийн байдлаар юу хэрэгтэй байгаа, ямар бэрхшээлүүд тулгарч байгаа, Монголд ирээд ямар байгаа талаар ярилцсан. Хэд хэдэн зүйл дотуур байранд нь хэрэгтэй байгаа юм байна лээ, удалгүй пост болгоод би оруулнаа, чадах хэмжээгээрээ тусална гэж найдаж байна та бүхнийг.

Ирэх 3-р сард эрэгтэй, эмэгтэйчүүдийн баярыг дунд нь нийлүүлээд арга хэмжээ зохион байгуулна. Мөн энэ сардаа багтаагаад Цахим Өртөө ТББ-н гишүүдийг цэгцлэх, Цахим Өртөөгийн page –г идэвхтэй болгох гурван том ажил байна. Гишүүнчлэлийн төлбөр болон бүртгэлийг Энхжаргал эгчтэй нийлээд нэгдсэн пост болгон гаргана. Зөвхөн энэ жилийн гишүүнчлэлийн хураамжийг хурааж авна хураамжаа төлөөгүй гишүүд маань харамсалтайгаар грүпп-с гарах байх шүү. За ингээд миний 2-р сарын тайлан ийнхүү өндөрлөж байна. 3-р сарын үйл ажиллагааны постоор эргээд уулзацгаая.