
Цахим Өртөө Холбоо Британи дах Монголчуудтай хамтран “Монгол орны хөгжилд” чуулга уулзалтыг 2005 оноос хойш жил бүр хийж ирсэн билээ.
Чуулган нь аажмаар өргөжин тэлж зөвхөн Британиар тогтохгүй төр, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллаганы нэгэн хэлбэр дэлхийн Монголчуудын хамтран хийдэг үйл хэрэг болон өсөн хөгжсөн ба өдгөө Хилийн Чанад Дахь Монголчуудын Зөвлөлтэй хамтран ГХЯамнаас гаргасан Дэлхийн монголчууд хөтөлбөрийн нэгэн ажил болгон хийж байна.

Бидний дотнын анд, Цахим өртөө холбооны гишүүн Ганбатын СОЛОНГО нь 2020 оны 12-р сарын 21ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, гэр бүл найз нөхөд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Г.Солонго 1979 онд Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрж, ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд 2001 онд МУИС-ийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Тэрээр монголын сэтгүүл зүйн салбарт өөрийн давтагдашгүй̆ өнгө төрх, орон зайг бий болгосон, нийгэмд нөлөөлөгч, авьяаслаг, бүтээлч сэтгүүлч байсан юм.