Цахим Өртөө Холбоо Британи дах Монголчуудтай хамтран “Монгол орны хөгжилд” чуулга уулзалтыг 2005 оноос хойш жил бүр хийж ирсэн билээ.
Чуулган нь аажмаар өргөжин тэлж зөвхөн Британиар тогтохгүй төр, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллаганы нэгэн хэлбэр дэлхийн Монголчуудын хамтран хийдэг үйл хэрэг болон өсөн хөгжсөн ба өдгөө Хилийн Чанад Дахь Монголчуудын Зөвлөлтэй хамтран ГХЯамнаас гаргасан Дэлхийн монголчууд хөтөлбөрийн нэгэн ажил болгон хийж байна.

Өнгөрсөн 15 удаагийн чуулган “Байгаль орчин”, “Монгол Хүн-Нийгэм-Соёл”, “Нийгэм болон Байгаглийн ухаан”, “Европын стандартыг нэвтрүүлэх боломж”, “Инноваци ба ногоон хөгжил”, “Бүтээмжит хамтын ажиллагаа”, “Гадаад дахь бизнес эрхлэлтийн орчин ба туршлага”, “Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил”, “Монголын боломж”, “Боловсрол-мэдлэг солилцоо”, “Эрүүл мэнд тогтолцоо” зэрэг сэдвүүдий дор дэлхийн 8 оронд (Британи, Швед, Монгол, Франц, Канад, Өмнөд Солонгос, Герман, Польш) зохион байгуулагдаж нийт 300 гаруй эрдэмтэн судлаачид оюутан залуус илтгэлээрээ оролцсоны 50 гаруй хувь нь Докторын зэрэгтэй, 30 гаруй хувь нь Мастерийн зэрэгтэй байгаа нь энэхүү чуулган Монголчуудын оюуны нэгэн томоохон ундарга, нэгдэл нягтралын илэрхийлэл болсныг илтгэнэ. Өнгөрсөн чуулгануудаал эхлэлцэгдсэн илтгэлүүд болон холбогдох бусад мэдээллийг www.md-forum.eu хуудаснаас үзэж болно.

Монгол орны хөгжилд уламжлалт чуулганы 16 дахь дугаар “Тогтвортой хөгжил” сэдвийн дор 2020 оны 12 сарын 5-6-ны хооронд цахимаар амжилттай явагдаж Австрали, Англи, АНУ, Бельги, БНСУ , Гана, Герман, Ирланд, Итали, Монгол, ОХУ, Польш, Словак, Унгар, Хятад, Швeд, Япон гэх зэрэг улсуудаас нийт 300 хүн оролцлоо. Энэ жилийн чуулган хоёр өдөр явагдсан ба эхний өдөр “Соёлын ба бүтээлч үйлдвэрлэл, түүний тогтвортой хөгжил”, “Уул уурхай ба Тогтвортой хөгжил”, дэд сэдвийн хүрээнд, хоёр дахь өдөр “Дээд боловсрол ба тогтвортой хөгжил” дэд сэдвийн хүрээнд болж өнгөрлөө.

Цахим Өртөө Офис

Аюуд таур-12, Олимп Гудамж-3,
Сүхбаатар Дүүрэг-1, Улаанбаатар хот,
Монгол

Холбогдох

9911.xxxx
holboo@tsahimurtuu.org

Зохиогчийн эрх

Copyright © 2021 Tsahim Urtuu. All Rights Reserved.