200

эрдэмтэн судлаач

Хэн нь хэн бэ?

Дэлхийг Монголд төлөөлдөг бүсгүй

Цэнджавын Энхжаргал нь одоогоор CPC Publishing LLC-ийн Монгол дахь төлөөлөгчөөр ажилладаг. 

2015-2019 оны хооронд Харвардын Их Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны нэгж болох Монголын Эрүүл мэндийн Үүсгэл (MHI) байгууллагад гадаад харилцаа, олон нийттэй харилцах албаны Монгол дахь төлөөлөгчөөр ажилласан. Тус байгууллагад байхдаа Харвардын анагаахын сургуулийн хѳтѳлбѳрийг Монголд хэрэгжүүлэхэд ерөнхий зохицуулагчаар ажиллаж, 200-аад эрдэмтэн судлаачдыг уг хөтөлбөрт хамруулсан. Мөн түүнчлэн хүн амын дундах бичил шим тэжээлийн дутагдлыг арилгах зорилготой баяжуулсан хүнсний тухай хуулийг төслийн шатнаас нь батлагдах хүртэл ажлын хэсэгт орж ажилласан. New England Journal of Medicines сэтгүүлд хэвлэгдсэн “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” судалгааг монголд хэрэгжүүлэхэд удирдлагын багт орж ажиллахын зэрэгцээ Сүрьеэгүй Улаанбаатар хөтөлбөр, Төв Евразийн Шим тэжээлийн чуулганыг баг хамт олноороо амжилттай зохион байгуулж монголын нийгмийн эрүүл мэндийн салбарт хувь нэмэр оруулсан.

Ц. Энхжаргал нь “Forbes Mongolia” сэтгүүлд Ерөнхий эрхлэгч, Гүйцэтгэх захирлаар, АНУ-ын Вашингтон ДС дэх Дэлхийн банк, Олон Улсын Санхүүгийн Корпорацад (IFC) зөвлөхөөр, Гайти улсад цэвэр усны төсөл хэрэгжүүлдэг “International Action” ТББ-д менежерээр тус тус ажиллаж байсан. 

Боловсрол: Массачусетс мужийн Брандейзийн их сургуульд “Олон улсын тогтвортой хөгжил”-өөр магистр, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг маркетингийн менежментээр тус тус төгссөн.